УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрсөн гуравдугаар сард ОХУ, Украины дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан. Тэрбээр "Миний хувьд Украин улсад сурч байсан. Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн дүрвэгсдэд туслах ёстой. Дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд тусламжийн гараа сунгах ёстой гэж бодож байна. Санаачилга гаргаж өөрийнхөө нэг сарын цалинг энэ аянд хандивлаж байна. Бүх Монголчуудыг уриалж байна" хэмээсэн байдаг.
Тэгвэл тэрбээр хэлсэн ёсоороо нэг сарын цалингаа хандивласан баримтаа цахим хуудастаа оруулжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2022 оны гуравдугаар сарын 11-нд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын иргэний хувьд Монголд байгаа Украинчууд болон Украйн Улсын өргөмжит консултай уулзаж хүмүүнлэгийн хандивын данс нээгээч гэж хүссэний дагуу ХААН банканд данс нээжээ. Украйны дүрвэгсэд эмэгтэйчүүд хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа шилжүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон МУЗНийгэмлэг Украйны дүрвэгсэд хүүхэд эмэгтэйчүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулахыг хүссэн санал явуулсан бөгөөд одоогоор албан ёсны хариу ирээгүй байна.
СЛАВА УКРАИНЕ" хэмээжээ.