Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дипломатч Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа – 30 жил” номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргалаа.
Энэхүү ном нь манай хоёр улсын хооронд байгуулсан хууль эрх зүйн баримт бичиг, үе үеийн төр, засгийн тэргүүн нарын хэлсэн үг, дурсамж зэргийг түүвэрлэн тусгаснаараа хоёр улсын харилцааны талаар судалж буй эрдэмтэн судлаачид, оюутан залууст чухал гарын авлага болох юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахмад дипломатч Ж.Ломбыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.
Эх сурвалж: ГХЯ