Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 4дүгээр сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй . Нийт 370 хүний шинжилгээний хариу гарсан.Коронавирус илрээгүй. Энэ дотор Сэлэнгэд батлагдсан иргэнтэй хамт хилээр орж ирсэн 265 хүний шинжилгээг гаргасан. Бүх хариу сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Одоогийн байдлаар 203 хүн ХӨҮСТ-д тусгаарлалалт ажиглалтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байна. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулан манай иргэд нимгэлж, бээлий өмсөхөө больсон. Энэ нь иргэд гараа илүү сайн ариутгаж угаах хэрэгтэйг анхааруулж байан. БНХАУ эмнэлгийн цагаан бээлийг сайн өмссөн нь үр дүнд хүрсэн гэж мэдэгдсэн. Тийм болохоор иргэд гадуур гарахдаа автобусны бариул, хаалганы бариул зэргээс барьсан бол гараа заавал ариутгаж угаагаарай" гэв.