УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 онд Монгол Улсын эдийн засагт үнийн өсөлтийн асуудал тулгамдаж байна. Энэ нь нийлүүлттэй холбоотой. Урд хил амархан нээгдчих юм шиг болоод хэрэггүй. Би өнгөрсөн аравдугаар сард урд хил 2022 онд нээгдэхгүй байх магадлал өндөр байгаа шүү гэж хэлж байсан. Одоо Украины асуудлаас болж бас л амаргүй байна. Асуудал энэ жилдээ дуусаад бүх зүйл амархан, хэвийн болчихно гэж бодох хэрэггүй. 2022 он, 2023 онд үргэлжилнэ. Доллар олдохгүй байна. Монголбанкны ханш худлаа. Найман шарга дээрх ханш бодитой" хэмээлээ.