Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг татан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 39 секунд


Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийв. 

Энэ үеэр халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол Улсад ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалт хийх, эмчлэх байрны нөхцөл байдал, хоол, хүнсний үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал, эмнэлгийн болон ахуйн хог хаягдлын устгалыг хийх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар танилцуулга, мэдээлэл өгөв. 

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байна.

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-аар тусгаарлах байранд тавигдах шаардлага, мөрдөх хэм хэмжээ, тусгаарлан ажиглалтад байгаа иргэний үүрэг зэрэг харилцааг зохицуулж байна.

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна.

Тусгаарлагдсан иргэдэд 2800-3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт 3 удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа.

Тусгаарлах байрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас нийт 416 алба хаагч томилогдон ажиглалтад байгаа иргэдийн биеийн халууныг хянах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байна.

Тусгаарлах байрны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тухайн байгууллага,  эцсийн халдваргүйтгэлийг ЗӨСҮТ гүйцэтгэж байна.

Тусгаарлах байранд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны хэрэглэсэн амны хаалт, халад, малгай зэрэг хог хаягдлыг эмнэлгийн хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК-д устгаж байгаа.

Халдварын голомт бүхий гадаад улс орноос монгол иргэдийг эх орондоо татан авчрах судалгаа, тооцоо, төлөвлөгөөний талаар танилцуулга хийв. 

2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс 4-р сарын 9-ны байдлаар Монгол Улсын нийт 19 боомтоор 77,974 Монгол Улсын иргэн орж ирснээс халдварын голомт бүхий улс орноос иргэдээ зохион байгуулалттайгаар татан авчрах Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 6,259 иргэнийг татан авчирсан байна.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоосонтой холбогдуулан ГХЯ, ЗТХЯ, ХХЕГ хамтран 1 дүгээр сард 3036, 2 дугаар сард 934, 3 дугаар сард 1,501, 4 дүгээр сард 788, нийт 6,259 Монгол Улсын иргэдийг /Буянт-Ухаа-1842, Булган-3, Шивээхүрэн-436, Гашуунсухайт-863, Ханги-10, Замын-Үүд-1919, Бичигт-404, Баянхошуу-18, Хавирга-329, Алтанбулаг-78, Арцсуурь-1, Ханх-7, Цагааннуур-344, Эрээнцав-3/ татан авсан.

Есөн захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн.

Хилийн Буянт-Ухаа, Гашуунсухайт, Бичигт, Хавирга, Булган, Алтанбулаг, Ханх, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Сүхбаатар боомтоор өндөр халуурсан, голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд болон тэдгээртэй ойрын хавьтал бүхий нийт 4367 иргэнийг хилийн мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, тусгаарласан.

2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89, бусад 4413 байна.

Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байна.

Түүнчлэн гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байна. Үүнд, халдварын тархалтын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, амны хаалт, ариутгалын бодисоор хангах, ажил, орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж өгөх, тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Улсын Онцгой комисст 3 тэрбум 381 сая төгрөгийн хандив, тусламж цугларчээ
Улсын Онцгой комисст 3 тэрбум 381 сая төгрөгийн хандив, тусламж цугларчээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.