АН-ын сунгаа эхэлсэн эл өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгыг ноцтой хүн аминий гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэгт холбоотой хэмээн мэдээлсэн сонинд арга хэмжээ авахыг хүсэн тэрбээр Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан. Энэ талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд сошиал хуудсандаа хуваалцсанаас АН-ын дарга асан С.Эрдэнэ нар хоорондоо муудалцав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд "Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна" хэмээн жиргэсэн.
Харин үүний хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ "З.Энхболд нууц эзнээ хамгаалж нуувчнаасаа ил гарч, би амьд шүү Жонхуугаа хамгаална шүү аятайхан байгаарай гэж хэнийг ч юм айлгаж сүрдүүлэх өнгө аястай мэдэгдэл ч юм уу юу ч юм нэг зүйл ярив. Жонхууг даврааж АН-аас итгэл хүлээлгэж томилсон албыг унагасан даа Зика гэж хүн" гэв.
Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна. https://t.co/9d0g0J2SU1
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) March 27, 2022