Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бусдыг зодож дээрэмдсэн хүүхдүүдийг баривчилж, шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өсвөр насны хүүхдүүд бусдад хутга тулган, зодож дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Өсвөр насны хүүхдүүд 49 настай хоёр эрэгтэйг согтуурсан үед нь лифт рүү дагаж орж, хутга тулган улмаар зодож танхайран дээрэмдсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор 2 согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлсэн. Мэдээллийн дагуу СХД дэх ЦГ-ын 3 дугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

С.Тулга: МҮОХ хайрцагласан хайрцгаараа сонгуулиа хийх юм шиг байна
С.Тулга: МҮОХ хайрцагласан хайрцгаараа сонгуулиа хийх юм шиг байна
 
Ерөнхийлөгчийн “бөх” Ухнаагийн Отгонбаяр
Ерөнхийлөгчийн “бөх” Ухнаагийн Отгонбаяр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.