Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Тулга: МҮОХ хайрцагласан хайрцгаараа сонгуулиа хийх юм шиг байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 38 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ үеэр Монголын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга МҮОХ-ны үйл ажиллагааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хувьд МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй. Тэрбээр "Үнэнийг хэлэхэд, Монголын Үндэсний олимпийн хороо сургалт, семинартсаар байгаад л хэдэн жилийг өнгөрөөсөн шүү дээ. Спорт нь Хойд Солонгос, Куб зэрэг улсуудын өмнөх нийгэм шиг л хөгжиж байгаа. Монголын сагсанбөмбөг бол бизнесийн арилжааны шинж чанартай ороод орчин үеийн жишгийг авснаараа хөгжиж байгаа шүү дээ. Тамирчид нь нэг улирал тоглоод 40-50 сая төгрөг авч байх жишээтэй. Бодит байдал нь үр дүнгээр л харагдана. Монголын сагсанбөмбөгийн гэр бүл маш амжилттай байгаа. Тэгэхээр шинэ удирдлагууд сонгогдоод хэрхэн ажиллахыг дөрвөн жил харах байх.

Би Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Монголын спорт хэрхэн хөгжих боломжтойг хэлж ярья гэсэн боловч яриулахгүй байна. Түүнээс биш дарга цэрэг болъё гэж бодоогүй. Тэгэхээр хуучны сувинер болсон хүмүүсээсээ сонгодог юм уу гэж бодоод л байна. Хайрцагласан хайрцгаараа сонгуулиа хийх юм шиг байна" гэв.

ФОТО: МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хурал болж байна
ФОТО: МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хурал болж байна
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.