"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг өнөөдөр албан ёсоор танилцуулсан ба эдийн засагч Л.Наранбаатарыг тус компанийн захирлаар томилсон билээ. Тэрбээр ажлаа хүлээн авсан анхны өдрөө дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөжээ. Сахалын талынхан ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой. Юутай ч үйлдвэртэйгээ танилцъя гэж гуйлаа. Баялагтаа эзэн Монголын төлөө зүтгэнэ ээ" гэв.