Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Новотел” зочид буудлын ресторанд өчигдөр /2022.03.24/ гал гарсны улмаас тус зочид буудлын рестораны тогооч 24 настай Э ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, “Новотел” зочид буудлын хоёр давхарын рестораны гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 12.08 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход ресторанд халуун тогоотой тос шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймрийн улмаас рестораны тогооч 24 настай тогооч Э ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байна.