БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний өршөөлөөр 2021 оны арваннэгдүгээр сард суллагдан эмнэлэгт эмчлүүлж байсан Пак Гын Хэ(70 настай) өнөөдөр Сөүлээс төрсөн нутаг болох Дэгү хотод очжээ. 5 жил орчмын дараа нутагтаа (Далсон) ирсэн түүнийг үг хэлэх үед нэгэн иргэн ууттай юм шидсэн ч оноогүй байна. Хамгаалалтынхан энэ үйл явдлыг зогсоожээ.
Түүнийг 40 настай эрэгтэй хүн гэмтээх гэж оролдсон байна. Солонгосын түүхийн нэгээхэн хэсэг болсон Пак Гын Хэ төрсөн нутгаасаа гурван ч удаа Парламентад нэр дэвшин ялалт байгуулж байсан байна. БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон түүний амьдрал олон ээдрээтэй асуудлаар дүүрэн. Пак Гын Хэгийн шоронд байхдаа бичсэн ном нь 2021 оны 12 сарын 31-ээс эхлэн худалдаанд гарсан. Миний хувьд номыг онлайнаар захиалан авсан бөгөөд бага багаар орчуулж оруулнаа.