Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж батална. Асуудлын эхэнд “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр
УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ: Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацааны хувьд Монгол улсад орлогын тэгш бус байдал бий болсон. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайгаас хамаарч байна. Түүнчлэн улс төрчдийн асар их популист амлалтууд өссөн. Цаашдаа бид эдийн засгаа тэлэх нь зөв. Иргэдийн орлого өсөхгүй байна. Боловсролын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Эдгээрийг ирээдүйн 30 жилд нэгт тавья. Хөгжлийн бодлогын хэрэгжилт хийгддэггүй үндсэн шалтгаан нь хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг төрийн байгууллага байхгүй байна. Тийм болохоор хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагын улмаас хөгжлийн бодлогыг хуульчилна. Өнөөдрийг хүртэлх хөгжлийн бодлого 561 баримт бичиг байна. Үүнийг нэг номонд төвлөрүүлэх хэрэгтэй. 2050 хөгжлийн бодлого ном хэлбэрээр бичигдсэн нь онцлог болж байгаа юм.
Үндэсний хөгжлийн газар, академич, ШУ-ны Доктор Т.Дорж: Хүн амын гуравны нэг нь ядуу . Ажилгүйдэл их байна. Эдгээр нь юунаас болоод байгааг судлахад монголын эдийн засаг хуримтлалгүй байна. Өр зээлээ дараад, хуримтлалтай эдийн засаг руу шилжих хэрэгтэй. 2050 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ 15 ам доллар байна. Хүний хөгжлийн индекс 0.9-д хүрнэ.