Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энгийн тасагт шилжсэн байна
  • Өмнө гурав хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчүүлж байсан.
  • Их Британи улсыг хойрог хандаж байна гэж шүүмжилжээ.

Шинэ коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон гурав хоног эрчимт эмчилгээ хийлгэсний дараа өчигдөр энгийн тасагт шилжсэн тухай тус улсын засгийн газар мэдээлжээ.

Пүрэв гарагт Их Британи даяар 881 хүн халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 7,978 болсон байна.

Гуравдугаар сарын 23-нд тус улсад хэрэгжиж эхэлсэн хорио цээрийн дэглэм ирэх Даваа гарагт өндөрлөх байв. Гэвч тахлын нөхцөл байдал сайжрах шинжгүй байгаа тул дэглэмийг долоо хоногоор сунгах шийдвэрийг Британийн засгийн газар өчигдөр гаргажээ.

Европын улс орнуудаас Их Британийг цар тахлын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хойрго хандаж байна гэсэн шүүмжлэл хүчтэй байв.

Харин Борис Жонсоны засгийн газар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авахад цаг хугацаа шаардлагатай байсан гэж хариу тайлбарлаж байгаа.

Дэвсгэр мэдээлэл: 55 настай ерөнхий сайдын бие муудаж, өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын Сэнт Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм.Тэрээр шинэ коронавирусийн халдвар авсныхаа дараа 10 хоног орчим гэртээ тусгаарлагдсан ч бие нь сайжраагүй тул эмнэлэгт хүргэгдэж байв.

                                                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: AFP

Өртөө хоорондын замыг ариутгажээ
Өртөө хоорондын замыг ариутгажээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.