Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхлээд буй. Тэгвэл дүүргүүдийн эмнэлгүүдэд ачаалал их байгааг албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал өндөр байна. Ачааллыг тэнцүүлэх үүднээс Амбулаторийн үзлэгийг ахмадын эмнэлэгт хийж байгаа. Томуу, томуу төст өвчний халдвар бага насны хүүхдүүдэд их, тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл их байна. Одоогийн байдлаар 291 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 нь нэг хүртэлх насны хүүхэд. Ихэвчлэн хатгаагаар хүндэрч байна. Сүүлийн хоёр жил хөл хорионоос шалтгаалан хүүхдийн биеийн эсэргүүцэл муу, хурдан хүндрэх магадлал их байна. Хаврын цагт тоосжилт, агаарын бохирдол их байдаг тул вирусээр үүсгэгдэн дархлаа суларч, улмаар бактерийн хатгаа болох хүндрэлүүд их байна" гэлээ.
“Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөх магадлал өндөр байна”
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.