Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк: “Сод Монгол групп” зээлээ бүрэн төлж, дансаа хаасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хөгжлийн банкинд 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд нийт 103,709,159,381 /нэг зуун гурван тэрбум долоон зуун есөн сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 60,885,801,561 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг тус тус төлөгджээ.

Үүнээс хэвийн зээлдэгчийн ангиллаас “Сод Монгол групп” ХХК 3,6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1,0 тэрбум төгрөг, Голомт банк 0,3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангилалтай “Макс Рөүд” ХХК 19,0 тэрбум төгрөг, “Вояжер Минерал Ресурсес” ХХК 3,6 тэрбум төгрөг буюу нийт 27,6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгчид зээлийн дансаа хаасан байна.

Доорх холбоосоор орж Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий 61 зээлдэгчдийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Маргааш Улаанбаатарт 2 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 2 хэм хүйтэн
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ