АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Монголд нэг нам монопол тогтоож байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ бүгд нэг намаас байна. Үүнийг бид засч залруулж, ард түмний хүсэл мөрөөдлийг хангахуйц парламентэд суудалтай, ялдаг нам байхын тулд миний бие АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН үндсэндээ олонх болж байгаагүй. Олуулаа болж байсан түүхтэй. Тиймээс би олонх, ялдаг нам байхын төлөө явна. АН-ыг сэргээх үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна" хэмээлээ.