Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ: Цементийн хомстол үүсэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

БХБЯ-нд тус яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.03.16/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо "Монгол Улс 100 хувь өөрсдөө цементээ үйлдвэрлэж ханган нийлүүлж чадаж байгаа учраас хомстол үүсэхгүй. Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөцийг хангасан. ОХУ-аас нөөцийн 90 орчим хувийг оруулж ирсэн. Цаашид БНХАУ-аас татан авах шаардлагатай. Засгийн газраас барилгын материалын бараа бүтээгдэхүүнийг саадгүй оруулж ирэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. БНХАУ-ын талтай байнгын хамтарч ажиллаж байгаа. Одоогийн нөхцөлд 50-60 чингэлэг тээвэр оруулж ирж байгаа. Төмөр замаар 1000 орчим вагон тээврийг оруулж ирэхээр Хятадын талтай тохиролцсон.

Цементийн үнэ өнгөрсөн долоо хоногт өссөн. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу манай яамнаас цемент үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудтай уулзсан. Удирдлагуудын зүгээс цементийн үнээ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлсэн. Цементийг бүрдүүлдэг нэр төрлийн бараа материал болон бусад зүйлсэд үнийн өсөлт явагдсан мөн 2021 онд алдагдалтай ажилласан гэх тайлбарыг хэлж байгаа" гэлээ.

Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь нийгэмд ямар муу нөлөөтэйг иргэд амьдралаараа ойлгож байна
Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь нийгэмд ямар муу нөлөөтэйг иргэд амьдралаараа ойлгож байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.