Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь нийгэмд ямар муу нөлөөтэйг иргэд амьдралаараа ойлгож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлүүлээд 21 аймгаараа тойрно. Уулзалтууд хийнэ. АН-ын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улсын асуудал юм. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийддэг сунгаа юм. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байдгийг бид амьдралаараа, яс махандаа шингэтэл ойлгож байна. Тиймээс АН парламентэд тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль юм. Тиймээс өөрийн биеийг энэ сунгаанд сойж байна" гэлээ.

ШУУД: Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид батламжаа авч байна
ШУУД: Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид батламжаа авч байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.