Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Монголын эдийн засгийн форумыг угтсан урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

Огноо
Унших
1 минут 19 секунд

No description available.Монголын эдийн засгийн форумыг ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтыг угтаж Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлгүүдийг гуравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас засварлаад байсан Монголын эдийн засгийн чуулган удахгүй зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь хоёр өдөр болоод зогсохгүй наана нь дэд уулзалтыг хийхээр төлөвлөсөн.

Төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох юм. Дэд уулзалтуудаас гаргасан санаа, дэвшүүлсэн бодлого зэргийг боловсруулж дөрөвдүгээр сарын 7,8-нд болох чуулганы хүрээнд хэлэлцэнэ. Энэ удаагийн эдийн засгийн форум нь Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг илүү ихээр Шинэ сэргэлтийн бодлого руу татан оруулах, ойлгуулж танилцуулах форум байх болно" гэлээ.

СПИКЕРИЙН үг Үндсэн хуулиа өөрчилнө гэх агуулгыг илэрхийллээ
СПИКЕРИЙН үг Үндсэн хуулиа өөрчилнө гэх агуулгыг илэрхийллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.