Энэ сарын 11-н буюу өнгөрсөн баасан гаригт Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарсан. Онцгой байдлын албан хаагчид шууррай ажиллаж, галыг унтраасан байдаг. Уг галд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын оройн 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан юм.
Тэгвэл шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Тодруулбал, 34 настай, эрэгтэй, Э гэгч нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Дээрхи хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.