Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ "Монголын ардчилсан холбоог Х.Баттулга унтуулаад 16 жил болж байна. Цаашдаа энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д гарсан ч хууль зөрчсөн Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгсөн. Цэц энэ асуудлыг шийдэх байх. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг цэцэд өгсөн байгаа. Удаа дараа улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Х.Баттулгын нэрээр албан тушаалд томилогдсон хонгилын шүүгч.

Хонгилын хараат байдалд орсон хуульч, шүүгчдийг бид шалгуулах болно. Үүний эсрэг тууштай тэмцэх болно. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй манай хэдэн гишүүд "Төр илжирсэн байхад дунд, доод шатанд цэгцэрнэ гэж хаана ч байхгүй. Бид шаардлагатай бол дараа дараагийн улстөрийн ширүүн тэмцэлд шилжихэд бэлэн байна. Бүрэн эрхээсээ татгалзаж байгаад ч хамаагүй шалгуулахад бэлэн" гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

Карл-Энтони Таунс “Тимбервулвс“ багийн өмсгөлтэй хамгийн их оноо авсан тоглогч боллоо
Карл-Энтони Таунс “Тимбервулвс“ багийн өмсгөлтэй хамгийн их оноо авсан тоглогч боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд