Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт хүчтэй шуурганы улмаас дөрвөн айлын гэр нуржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өвөрхангай аймагт хүчтэй шуурганы улмаас дөрвөн айлын гэр нуржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газарт гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Түүнчлэн тус аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Өвгөн хөтөл” гэдэг газарт гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй болж эвдэрсэн аж.

Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газарт гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ын 5 ханатай гэр нуржээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.