Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. Гаалийн Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх хэлтсийн албаны дарга Б. Сүхбаатар "Монгол Улсын иргэн Ч нь 2021 нэгдүгээр сарын 16-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ 35.45 кг монет болон мөнгөн эдлэлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн тавилга дунд нууж үлдээн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Энэ хэргийн хүрээнд 40.1 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 20.5 сая төгрөгийг торгууль ноогдуулсан.
Хамгийн сүүлд энэ сарын 3-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигч Ө нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нууж, бусдад дамжуулахыг завдсаныг гаалийн байцаагч нар илрүүлсэн" гэлээ.