Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Монгол улсад одоогийн байдлаар электрон тамхийг хориглосон заалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд, ААН, байгууллагууд тухайн бараагаа гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд гаалийн байгууллагаас барааг хянаж шалгаад улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт нээлттэй байдаг.
Электрон тамхины хэрэглээ их байгаад иргэд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. ДЭМБ-аас электрон тамхийг тухайн улс орондоо аль болох хэрэглэхгүй байх талаар зөвлөмж ирсэн. Гэхдээ энэ бол зөвлөмжийн хэмжээний эрх зүйн зохицуулалт. Албан ёсоор улсын хэлээр нэвтрүүлэхийг хориглосон заалт байхгүй.
Жилдээ нэг сая 300 мянган орчим электрон тамхи улсын хилээр нэвтэрдэг.
Одоо "тамхины хяналтын тухай" хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэ төслийн арга хэмжээнд гаалийн байгууллага оролцож электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах эсвэл улсын хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэлээр саналаа оруулсан" гэлээ.