Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Бусдын хэргийг надад хамаатуулаад хэрэггүй, юм олж долоохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Сүүлийн үед цахим орчинд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл их цацагдсан. Тэгвэл уг асуудалд тэрбээр өөрийн цахим хуудсаар дараах тайлбарыг өгчээ.

Ч.Хүрэлбаатар "Амьдралдаа уулзаж үзээгүй, байдаг эсэхийг нь хүртэл мэдэхгүй хүмүүсийг, бас компаниудыг нь надтай хамааралтай мэтээр бичжээ. Бас компанитай эсэхийг нь мэдэхгүй ч таньдаг зарим хүмүүсийн компаниудыг надад хамаатуулж. Би жил бүр АТГ-т ХОМ-оо гаргаж өгдөг, бизнес хийдэггүй, хамааралтай компани байхгүй. Х.Баттулгын “захиалгаар” зөндөө шалгуулчихсан, элдвээр бичүүлчихсэн хүн учир бусдад гай болохгүйгээ сайн мэддэг юм, би. Бусдын хэргийг надад хамаатуулаад хэрэггүй, юм олж долоохгүй.

Саяхан болж өнгөрсөн Увс аймгийн намын даргын өрсөлдөөнтэй холбоотойгоор намайг муулах ажиллагааг хөлсний “хэд” зохион байгуулав. Үнэнийг хэлэхэд мөнгөөр муулж байгаа хүмүүст мөнгө өгүүлж байгаа гээд өөрийгөө бас тоодог гэдгээ хэлчихье. Харин хүн доромжилж, гүтгээд авсан мөнгө нь хоол болдог эсэхийг бол мэдэхгүй.

Увсад Ардын нам гэхээр зөвхөн намайг муулдаг уламжлалтай. Бусад нь нам мам хамаагүй цаагуураа бол нэг. Аймгийн намын даргын сонгууль болдгоороо болж, үнэн ялдгаараа ялсан.

Аймгийн намын сонгуулийн хар ПР-ыг ХААН банкыг авах гээд бүтэлгүйтээд байгаа хэдэн шуналтан үргэлжлүүлж байна.

Намайг их муулчихвал айгаад зогсоно гэж бодоод байна уу? Үгүй шүү.

Намайг их муулчихвал банкны зөвшөөрлөө авчихна гэж бодож байна уу? Үгүй шүү.

Хууль хяналтын байгууллагаар айлгана гэж бодож байна уу? Үгүй шүү. Захиалгаар, мөнгөөр хүн хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн.

Төмөр зам, төмөр, нүүрс, банк тойрсон хулгай, тендертэй тендергүй барилга барьж хөлжиж мөнгөтэй болчхоод их мөнгөөр юу ч хийж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Үнэн гутлаа өмсөж байхад худал хорвоог тойрдог гэлцдэг. Тэр тусмаа мөнгөөр бол үүнийг нь хурдасгаж, худлыг үнэн, үнэнийг худал болгоход амархан гэж бодоод байх шиг. Үнэн ялдаг хорвоод амьдарч байна, үнэн ялж л таарна" гэжээ.

“Эрх мэдэлтнүүдэд чингэлэг тээвэр нь ашигтай байгаа учир бизнесээ алдахгүйг хичээж, тээвэрчдийг хохироож байна“
“Эрх мэдэлтнүүдэд чингэлэг тээвэр нь ашигтай байгаа учир бизнесээ алдахгүйг хичээж, тээвэрчдийг хохироож байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.