Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Оршин суух газраасаа сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйг нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Булган аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... тоот оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай эмэгтэй М.С нь гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.

Орхон аймаг дахь цагдаагийн газраас оршин суух газраасаа сураггүй алга болсон иргэн М.С-ийн алга болсонд 52 настай эрэгтэй Б.Б гэгчийг холбогдуулан шалгаж байсан ба хоёрдугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олдсон. Одоогоор дээрх хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Хятадад Уханиас хойших ковидын хамгийн том дэгдэлт эхэлжээ
Хятадад Уханиас хойших ковидын хамгийн том дэгдэлт эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.