Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Ө.Батзул түрүүлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

May be an image of 1 person and standingЗавхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аврагч СХ, Үлэмж органик ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Цагаан-Уулын Магнет" ХХК, "ДЦС-4" ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарчээ.

МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг аймаг сум, орон нутгийн барилдаанд оролцуулахгүй
МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг аймаг сум, орон нутгийн барилдаанд оролцуулахгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд