Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүгийн 5 хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд
Гэрэл зургийн mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 569 хэрэг шалгагдаж байна.

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт  эрэгтэйчүүдийнхээс  9.5 жилээр урт байна
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс  9.5 жилээр урт байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд