Энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутын орчимд зайсангийн "Twin park" хотхоны урд гарцан дээр 11 настай хүүхдийг хурд хэтрүүлсэн жолооч мөргөж гэмтээсэн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Тус хэргийг Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа аж. Ингэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.
ТЦА: Хурд хэтрүүлж хүүхэд мөргөсөн ослын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.