Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

“Warner Bros” компанийн уран бүтээл “The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүллээ. Тодруулбал, гурван хоногт 128.5 сая ам.долларын ашиг олсон байна. Мөн кино нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хилийн чанадаас 120 сая ам.долларын орлого олсноор нийт орлогын хэмжээ 248.5 саяд хүрээд байгаа аж.

Америкийн найруулагч Мэтт Ривзийн бүтээсэн, 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн “The Batman” киноны гол дүрд Британийн жүжигчин Роберт Паттинсон тоглосон билээ.

“DC Comics” цувралын Бэтмений дүрээс сэдэвлэсэн уг кино нь 2022 он гарснаас хойших хамгийн амжилттай нээлтээ хийсэн уран бүтээл болсноос гадна энэ онд Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино боллоо.

Эх сурвалж: Comscore

Төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмслүүлсэн хэргийг эсэргүүцэж ЖАГСАНА
Төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмслүүлсэн хэргийг эсэргүүцэж ЖАГСАНА
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.