Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Паралимпын гүйлтийн цанын уралдаанд ОУХМ Б.Ганболд 12 байр эзэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам гуравдахь өдрөө үргэлжилж байна. Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн уралдаан өнөөдөр сонгомол текникээр зохион байгуулагдлаа. Тухайн зайд 10 улсын 17 тамирчин оролцсоноос Монголын тамирчин ОУХМ Б.Ганболд 1 цаг 04 минут 23.5 секунд хурдалсанаар 12 дугаар байр эзэллээ.

Харин Ц.Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн уралдааны сүүлийн тойрогт замаас гарснаар уралдаанаа дуусгаж чадаагүй байна.

Манай улсын гүйлтийн цанын хоёр тамирчны хувьд лхагва гарагт буюу 3 дугаар сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдах юм.

“Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” сургуулиудад МЭДЭГДЭЛ хүргүүлжээ
“Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” сургуулиудад МЭДЭГДЭЛ хүргүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.