Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” сургуулиудад МЭДЭГДЭЛ хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өгөв.

“Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.

Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ.

НЭМГ: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд их өвдөж байна
НЭМГ: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд их өвдөж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.