Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас 7 шүүгчийг сэлгэн ажиллуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс долоон шүүгчийг сэлгэн ажиллуулахаар боллоо. Тус зөвлөлийн хуралдаанаар /2022.03.03-03.04/ шүүхүүдийн захиалгын дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал,

  • Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдавааг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр жилийн хугацаагаар;
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандахыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан хугацааны дотор сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;
  • Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдоржийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөний хугацаанд;
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд;
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөтэй байх хугацаагаар;
  • Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл орон тоог нөхөх хүртэл хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар болов.
Галын тархалтыг 15:40 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Галын тархалтыг 15:40 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.