Малчин айлын гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ. Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгор багийн Шандын-Ар гэдэг газар гуравдугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн үед малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газраас шөнийн 22 цаг орчимд ирүүлжээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажилласан байна. Гал түймэрт тус сумын харьяат 50 настай эрэгтэй өртөж нас барсан талаар албаныхан мэдээллээ.
Малчин айлын гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.