Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 2 секунд

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв.

Харин өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.

Стамбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.

Мөн Монголын бөхчүүдээс “Топ-10”-т дараах тамирчид оржээ.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна. Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.

Сонирхуулахад, Дэлхийн чансааны оноог гаргахад Стамбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзжээ.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурлыг хойшлуулжээ
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурлыг хойшлуулжээ
 
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.