Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурлыг хойшлуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Хурал 10.00 цагаас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг гуравдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хуралдаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон ч эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр батлан даалтад гараад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцсон юм.

Таван настай хүүхэд тагтнаас унаж энджээ
Таван настай хүүхэд тагтнаас унаж энджээ
 
Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа
Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.