Монголын уран бүтээлч дэлхийд үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Энэ тухай Соёлын сайд Ч.Номин "Венецийн дүрслэх урлагийн 59 дүгээр олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран бүтээлч Ж.Мөнхцэцэг орон зайн инстоляц, видео бүтээлээр оролцож, бие даасан үзэсгэлэнгээ гаргана.
Венецэд гарах Монгол Улсын үзэсгэлэнг дэмжих зорилгоор Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэгээхэн хэсгийг илтгэн харуулах “Чимээ” уран бүтээлийн үзэсгэлэнг The Fine Arts Zanabazar Museum - д гаргалаа.
Тосон будаг, зураасан зураг, коллаж, хүрэл болон зөөлөн баримал, өрөг, видео арт зэрэг орчин үеийн маш олон төрлөөр бүтээсэн орон зайгаар зочлоорой" хэмээжээ.