Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ЭЭЛЖИТ  6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВХудалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Комиссын Монголын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар тус тус даргалав. Хуралдаанаар талууд хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, зорилтуудын талаар харилцан мэдээлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Түүнчлэн өмнөх 5 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураглалын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд 2019 онд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүд, тухайлбал Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр тохиров.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллахаар болов. Комиссын хуралдааны үр дүнгээр протокол байгуулж, ээлжит хуралдааныг 2023 онд Минск хотноо зохион байгуулахаар болов.

Нийслэлийн зорилтот хүн амын 53 хувь нь III тундаа хамрагджээ
Нийслэлийн зорилтот хүн амын 53 хувь нь III тундаа хамрагджээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.