Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Хөгжлийн банкны муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалт 75 орчим хувьтай явж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр зээлдэгчтэй холбоотой мэдээлэл хүргэсэн. Үүнээс хойш удааширсан зээлүүдийн төлөлт дээр дэвшилт гарч байна. Өчигдрийн байдлаар 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Гэхдээ хангалттай биш байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид газар дээр нь муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил одоо 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн түүнчлэн УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт тайлбар мэдээллийг өгч байна. Нөгөө талаас АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэв.

Оно Шохей Монголын өсвөрийн жүдочдод 2500 кимоно бэлэглэжээ
Оно Шохей Монголын өсвөрийн жүдочдод 2500 кимоно бэлэглэжээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна