Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголын Хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулагдаг 21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор хотноо зохион байгуулагдана.

Тэмцээний дээд болон нэгдүгээр шатанд нийт 19 аймгийн шигшээ баг энэ сарын 26-наас гуравдугаар сарын 6-ныг хүртэл аваргын алтан медаль, цомын төлөө өрсөлдөх юм.

Тус тэмцээний Дээд шатанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Нэгдүгээр шатанд Баянхонгор, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд тус тус оролцоно.

Анх 2016 онд орон нутагт буюу Сүхбаатар аймгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдсанаас хойш энэ жил 8 дахь аймагтаа тус тэмцээн ийнхүү зохион байгуулагдах гэж байна.

Сонирхуулахад, Орон нутгийн гишүүн холбоодод ангилалтай шүүгчдийг бэлдэх мөн хөгжүүлэх зорилгын хүрээнд МХБХ-ноос анхаарч орон нутагт сургалтуудын зохион байгуулсан. Тэгвэл Баянхонгор аймагт зохион байгуулагдах тус тэмцээнд МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран ажиллах шүүгчдийн сургалтыг хийж буй аж.

Есөн аймгийн 18 оролцогч дөрөв хоногийн хугацаанд сургалтанд хамрагдаж, шалгалтуудаа өгсөнөөр хамтран ажиллах 8 хүртэлх шүүгчийн нэрс тодорч, орон нутгийн С ангилалтай шүүгчийн батламжаа авах юм байна.

ЗГ: АИ92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
ЗГ: АИ92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.