Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны тусламжийн сургагч багш нар бэлтгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

2019 оны 10 сарын 1-5-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, халамжийн хөтөлбөрөөс ''Анхны Тусламжийн Сургагч Багшийн Сургалт''-ыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар болон Дунд шатны хорооноос нийт 22 оролцогч хамрагдав. Сургалтыг Анхны тусламжийн мастер сургагч багш, Хүний их эмч Б.Даваажаргал, Анхны тусламжийн мастер сургагч багш, Хүний их эмч Б.Гантулга нар удирдан явуулсан бөгөөд оролцогчид бүлэгт хуваагдан дадлага, семинарийн ажил хийж гүйцэтгэлээ.

Оролцогчид сургалтанд хамрагдсанаар яаралтай үед өөрт болон бусдад анхны тусламж үзүүлэх, анхны тусламжийн сургалт бие даан зохион байгуулах мэдлэг, ур чадвар эзэмшив.

 

"Өсвөрийн аврагч-2019" тэмцээний шилдгүүд тодорлоо
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.