Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. 2021 оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрсэн байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бөгөөд үүнээс 54.8 хувь нь боловсролгүй иргэд байжээ. Мөн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг байна.
Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:
- 97.9 хувь нь гар утастай
- 97,3 хувь нь телевизтэй
- 80.0 хувь нь интернэттэй
- 8.1 хувь нь радиотой
- 9.0 хувь нь суурин утастай
- 33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ.
Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246,1 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүний
- 29 хувь нь тоног төхөөрөмж
- 69,9 хувь нь үйлчилгээ
- 0.5 хувь нь программ хангамж
- 0.5 хувь контент
- 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулсан байна.