ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсэг дэх хоёр салан тусгаарласан бүс нутагт "энх тайвныг сахиулах" зорилгоор цэргийн хүч илгээхийг тушаасан байна.
В.Путин "Украин улс хэзээ ч өөрийн гэсэн төрт ёсны уламжлалтай байгаагүй" гэж тэр хэлээд тус улсын зүүн хэсгийг "эртний Оросын газар нутаг" гэжээ.
Украиныг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрснөөсөө хойш цэргээ байршуулахыг тушаасан нь барууныхны болгоомжилж буй хямралыг улам нэмж, томоохон дайн дэгдээж болзошгүй гэх болгоомжлол байна.
Путины илгээж буй цэргийн хүчний талаар ямар ч мэдээлэл гараагүй ч тус зарлигийн дагуу Орос улс салан тусгаарласан бүс нутагт цэргийн бааз байгуулах эрхтэй бөгөөд цэргүүдийн үүрэг нь энхийг сахиулах ажиллагаа болно гэжээ.
Барууныхны эсрэг гомдлоор дүүрэн телевизээр хэлсэн үгэндээ Путин илт уурлаж, Украиныг Оросын түүхийн салшгүй хэсэг гэж тодорхойлж, зүүн Украин бол Оросын эртний нутаг бөгөөд Оросын ард түмэн түүний шийдвэрийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.