“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлахтай холбоотой мэдэгдэл гаргажээ.
Дархан-Уул аймгийн Хуучин хорооллын 31-р байр, Дархан сумын 15-р баг, Мангиртын 9-р хэсгийн 1-4 дүгээр гудамж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант хэсгийн цахилгаан эрчим хүчийг өнөөдөр түр хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болсон байна. Ингэхдээ Хуучин хорооллын 31 дүгээр байрны цахилгааныг 11.30-17.00 цагийн хооронд, Мангиртын цахилгааныг 08.30-10.00 цагийн хооронд, Сэлэнгэ аймгийн зарим сумдын цахилгааныг 13.00-17.00 цаг хүртэл тус тус хязгаарлах юм.