Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаартай баримт олгож эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийтийн тээврийн "U-money" карт татварын цахим систем ebarimt.mn сайтад холбогдлоо. Ингэснээр хэрэглэгч та нийтийн тээвэрт үйлчлүүлэхдээ U-Money картаараа хэдэн удаа үйлчлүүлсэн ч гэсэн нэг сугалааны дугаар бүхий НӨАТ-ийн баримт автоматаар бүртгэнэ. Энэ нь таны тухайн өдрийн зорчилтыг нэгтгэсэн дүн бүхий сугалааны дугаарыг таны бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэх болно. 

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхмыг хийх шаардлагатай.

ГАР УТСААР: 

1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж хадгалах товчийг дарна.
4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

ВЕБ ХӨТӨЧӨӨР: 

1. www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
2. Карт холбох /Umoney/ - талбар руу орох
3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

ВИДЕО ЗААВАР:

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7577-7507 утсанд хандаж авна уу.

Яргайтын Богинын аманд гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Яргайтын Богинын аманд гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ