Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилга дээр ажиллаж байсан ажилтны цогцсыг цахилгаан шатны хонгилоос олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сарын 16-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:42 цагт очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно
 
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.