Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настнуудыг энэ сарын 18-наас цахимаар бүртгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Бүртгэл эхлэх хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг

Дуусах хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг

Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

Маргааш зарим аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
Маргааш зарим аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.