Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

May be an image of 6 people, people standing and indoor“Бээжин-2022” олимпын наадамд өрсөлдсөн манай хоёр тамирчны тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Хамгийн сүүлд ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 99 тамирчнаас 65-р байр эзэлсэн билээ.

Жанчхүүд хүрэлцэн очоод буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн найман гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанартай цана тамирчдадаа авч өгсөн бөгөөд манай тамирчид тэрхүү цаныг хөлөглөн олимпын наадамд уралдсан билээ.

May be an image of 4 people, people standing and indoor

Мөс хэврэгших, нуурт өрх үүсэх үзэгдэл ажиглагдаж байна
Мөс хэврэгших, нуурт өрх үүсэх үзэгдэл ажиглагдаж байна
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.