Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөс хэврэгших, нуурт өрх үүсэх үзэгдэл ажиглагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч зарим томоохон голд халиа тошин гүйсний улмаас мөсний зузаан нимгэрч мөс хэврэгших, нуурт өрх үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЭМЯ: 893 хүнээс халдвар илэрч, нэг иргэн нас барлаа
ЭМЯ: 893 хүнээс халдвар илэрч, нэг иргэн нас барлаа
 
“Чингис хаан“ ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг ирэх сараас эхлүүлнэ
“Чингис хаан“ ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг ирэх сараас эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.