Монгол улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж эхлээд байсан. Гэвч цахим сүлжээнд сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн агуулга бүхий зураг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулснаар МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.
Энэхүү үйл явдлаас хойш сошиалд чимээгүй багатай байсан тэрээр өнөөдөр "Өнөөдөр цагаан архи мэндэлсэн өдөр. 1865.02.12-нд Д.Менделеев "Спирт орцны хольцын тухай" гэсэн сэдвээр диссертаци хамгаалжээ. Ингэж 40 хэмтэй цагаан архи норм болсон аж" гэжээ.
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) February 12, 2022